Wednesday, August 15, 2018

ТАНИЛЦУУЛГА


Төслийн нэр:  “Хүүхэд бүрт ижил боломж”

Төслийн зорилго: 

    Багшийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөл бүрдүүлэх, хүүхдийг хөгжүүлдэг багш төлөвшүүлэх, тэргүүн туршлагыг түгээх, нэр хүндийг нь өсгөх замаар хөдөөгийн сургуулийн чанарыг сайжруулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд оршино.

Зорилтууд:
  •      Төсөлд хамрагдсан багш нэг бүрийн сурах, сургах арга барилд тулгамдаж буй асуудлыг илрүүлэн тэдгээрийг  шийдвэрлэхүйц арга хувилбарыг бий болгож дадлагажуулах
  •     Сурагчдын сурах арга барилд хэрхэн өөрчлөлт орж байгаа талаар байнгын харьцуулсан судалгаа хийх
  •    Төсөлд хамрагдсан багш нарын онолын мэдлэгийг дээшлүүлэх, онлайн сургалтууд зохион байгуулах

Төслөөс хүлээж буй үр дүн:

  •      Төсөлд хамрагдсан багш нэг бүр хүүхэд бүрийн идэвхи, оролцоог хангасан, тэдэнд өөрийгөө илэрхийлэх боломжийг жигд олгосон, өөрийн болон сурагчдынхаа  онцлогт тулгуурласан  багшлах арга зүйн хувилбартай болж түүнийгээ хүүхэд нэг бүрт хэвшил болгосон байна.
  •    Төсөлд хамрагдсан багш нэг бүр хүүхэд нэг бүрийг хоцроолгүй сургадаг арга барилаараа сургуульдаа танигдаж сургуулийнхаа болон бусад сургуулийн багш нарт сурталчлан түгээн дэлгэрүүлсэн байна.


Хэрэгжих хугацаа: 2016 - 2019
Хамрах хүрээ: Дундговь, Завхан, Төв аймаг

No comments:

Post a Comment

Дэлгэрцогт сумын ЕБС

2019 оны 5 сарын 16-17-ны хооронд зөвлөх багш Ч.Нямаа болон сургагч багш Т.Буянтогтох  нар уг сургуулиас төсөлд хамрагдсан 4 багшийн хичээлд...