Wednesday, August 15, 2018

МЭДЭЭЛЭЛ

                                    Сайнцагаан II бүрэн дунд сургууль дээр ажиллалаа.

              2018 оны 10 сарын 22-24-ний хооронд зөвлөх багш Ч.Нямаа болон сургагч багш Т.Буянтогтох  нар уг сургуулиас төсөлд хамрагдсан 5 багшийн хичээлд тус бүр 2 удаа суун, хэлэлцүүлэг зохион байгуулж, 1-4 дүгээр ангийн сурагчдын сурах арга барилд судалгаа хийлээ. Мөн ээлжит хичээлийн зорилтыг цөм хөтөлбөрт хэрхэн нийцүүлэх, хөнгөнөөс хүнд рүү нь хэрхэн шатлах талаар тусгай цаг гарган  зөвлөгөө өгч, 5 багшийн хичээлийн зорилго зорилтыг сайжруулан боловсруулах ажлыг хамтран гүйцэтгэлээ. Мөн 5 багшийн ээлжит хичээл дээр ямар ямар судалгаа хийх болон аргаа хэрхэн сайжруулах тал дээр зөвлөх багш заавар зөвлөгөө, сургалт зохион байгууллаа. Moodle  дээр ажиллахад ямар ямар бэрхшээл буйг судлан, хамтран ажиллалаа.







Зөвлөх болон сургагч багш нар хамртан ажиллалаа.  

          Дэлгэрцогт сумын сургуульд 2018 оны 10 сарын 11-12 –ыг дуустал хугацаанд  төслийн зөвлөх багш Ч.Нямаа болон сургагч багш Б.Ууганцэцэг нар  төсөлд хамрагдсан 5 багшийн хичээлийг тус бүр 2 удаа  судалж тухай бүрт нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн ээлжит хичээлийн зорилтыг цөм хөтөлбөрт хэрхэн нийцүүлэх, хөнгөнөөс хүнд рүү нь хэрхэн шатлах талаар тусгай цаг гарган  зөвлөгөө өгч түүхийн хичээлийн зорилго зорилтыг сайжруулан боловсруулах ажлыг хамтран гүйцэтгэлээ. Мөн 6 багшид 2 цагийн сургалт зохион байгууллаа. Үүнд:
1.       Багш нарын бүртгэлийг дуусгах
2.       Moodle дээр ажиллах арга барилд сургах
3.       Онооны үзүүлэлтээ хэрхэн харах гэх мэт.

      Нийгмийн ажилтны хамт 56 сурагчдын сурах арга барилд судалгаа хийсэн. 




Төслийн үйл ажиллагаанд Төв аймаг хамрагдахаар боллоо.


           Өнгөрсөн 2 жилийн төслийн үйл ажиллагааны үр дүн сайн байсан учир төслийн хамрах хүрээ улам өргөжиж, Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль энэ хичээлийн жилд туршилтаар оролцохоор боллоо. 2018 оны 9 сарын 26нд Төв аймгийн Эрдэнэ ба Баяндэлгэр сумын сургуулийн оролцогчдод туршилтын сургалтыг төслийн багаас  зохион байгуулсан. Төв аймгийн Эрдэнэ сумын сургууль дараах бүрэлдэхүүнээр оролцохоор боллоо.
  •       Математикийн багш-2
  •       Газарзүйн багш-1
  •       Бага ангийн багш-2  
  •       Сургалтын менежер-2  





                            Сургагч багш нар онлайнаар ажиллаж эхэллээ.


          2018 оны 9 сарын 22 нд Завхан аймгийн Цагаанчулуут сумын математикийн багш Э.Баяржаргал 6-р ангийн "ХИЕХ" сэдэвт хичээлийн бичлэгийг онлайнаар явууллаа. Уг бичлэгийг 9 сарын 24 нд Дундговь аймгийн Луус сумын сургагч багш нар үзэж, хэлэлцүүлэг хийн, зөвлөгөөг өгч ажиллалаа.




2018-2019 оны хичээлийн жилийн анхны 
цугларалт


        Энэ  хичээлийн жилд  Дундговь, Завхан аймгийн 6 сургуульд хэрэгжихээр болсон ба шинээр Говийн ирээдүй ба  Дэлгэрцогт сумын сургууль хамрагдахаар болсон. Өлзийт сумын сургууль 2 дахь жилдээ онлайнаар бүрэн бүрэлдхүүнээрээ хамрагдахаар боллоо. Мөн "Хүмүүнлэг"  сургуулийн багш нар төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон тул багцад давуу эрхтэйгээр  хамрагдах боломжтой боллоо. 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны чиглэл, аргын сонголт, ажиллах заавар зөвлөгөө,  Moodle онлайн сургалтыг төслийн багаас тодорхой хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгууллаа.  Бидэнд хөгжих боломжийг олгож буй төслийн багийн удирдлагуудад талархсанаа илэрхийлэхийн хамт нийт багш нартаа ажлын амжилтыг хүсье.  Сэтгэл гарган хичээвэл бидний хөгжих боломж  нээлтэй шүү багш нараа.
          









      
                                  2017-2018 оны төслийн үйл ажиллагааны дүгнэлт

             "Хүүхэд бүрт ижил боломж" төсөл Дундговь аймагт 2 жил хэрэгжихдээ 7 сургуулийн 42 багш, менежерүүдийг хамруулан ажиллалаа. 2017-2018 онд төсөлд хамрагдсан сургуулиудын 4 менежер төслийн үйл ажиллагааны үр дүнгийн тайлан итгэл тавилаа. Төсөлд хамрагдсан сургуулиудын хувьд сурагчдын сурах арга барилд ихээхэн өөрчлөлт гарсан төдийгүй багш нарын заах арга зүй сайжирч, сурлагад ахиц гарсан байлаа.  
             



       2018 оны  8 сард төслийн баг цугларалт хийлээ.

         8 сарын 1, 2 нд УБ хот "Монгол Кувайтын Судалгааны Төв"-ийн амралтын газар хөтөлбөрийн дагуу дараах агуулгаар сургалт зохион байгуулагдлаа.
  •     Өнгөрсөн жилийн төслийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар тайлан, үнэлэлт, санал, хэлэлцүүлэг
  •      Сургагч багш нар Moodle-д дадлага хийх
   Бидний үйл ажиллагаанд ХАТ-ын эмэгтэйчүүд хамтран оролцож, тэмцээн уралдаан зохион байгуулж, ажил амралтыг хослуулсан сайхан сургалт боллоо.
            












2017-2018 оны төслийн үйл ажиллагааны үр дүн гарлаа.
  •      Төсөлд хамрагдсан 25 багш, 5 менежерээс 70%-аас дээш оноог  3 менежер, 6 багш авлаа.
  •      Сургагч багш нарыг чадваржуулах  Moodle онлайн  сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
  •      Багц сургалтыг багш нар сонгож эхэллээ.
  •   Зардал хуваах саналыг хоёр сургуульд санал болгож Говийн ирээдүй цогцолбор сургууль дэмжиж төсөлд хамрагдах боллоо.
  •     5 сард төсөлд хамрагдсан бүх сургуулийн багш сурагчдын сурах сургах үйлд гарсан ахиц өөрчлөлтийг үнэлж, багш нарыг харилцан туршлага солилцох үр дүнгийн илтгэлийг тавиуллаа.




Сургагч багшийн сургалт зохион байгуулагдлаа.


          2018-01-20 ноос 22ны хооронд Хөгжлийн дэмнэл ТББ -аас зохион байгуулж буй Moodle онлайн сургалтанд 2 менежер, 2 багш  нар хамрагдлаа. 






Төсөлд хамрагдснаар бид туршлага судлах боломжтой боллоо.

        2017-2018 оны хичээлийн жилд Луус сумын сургууль дээр Сайнцагаан 3-р бүрэн дунд сургууль, Мандал, Өлзийт сумдын менежер, багш нар ирж, хичээлд суун, хэлэлцүүлэг хийж, хамтран туршлагаа солилцлоо.







Сургагч багш нар "ДАГАЛДАН БАГШ"-аар ажиллалаа.

         Луус сумын орос хэлний багш М.Пүрэвсүрэн дагалдан багшаар ажиллалаа.       М.Пүрэвсүрэн 2018-03-19, 20нд Гурвансайхан сумын бүрэн дунд сургууль дээр төслийн зөвлөх багш Оюунцэцэг багштай хамтран ажиллалаа. Энэ хүрээнд төслийн 5 багшийн хичээлд 2 удаа, нийт 10 цагийн хичээлд сууж, давхардсан тоогоор нийт 190 сурагчдын сурах арга барилд судалгаа хийлээ.



Математикийн багш Т.Буянтогтох 2018-03-01, 2нд Сайнцагаан сумын 3-р сургууль дээр төслийн зөвлөх багш Ч.Нямаа багштай хамтран ажиллалаа. МХБУЗ-ын багш Ц.Цэцэгмаа, бага ангийн багш Ганжаргал, Ариунжаргал, Цэцэгсүрэн, Дэлгэрмаа нарын хичээлд 2 удаа, нийт 10 цагийн хичээлд сууж, 5 хэрэгцээний судалгааг  хөтлөн ажилласан. Мөн 4-р ангийн математикийн 2 цагийн хичээлд суун, алхам болон хэвшил тус бүрээр үнэлгээ өгч, зөвлөмж өгч ажиллалаа.    




   Төслийн үйл ажиллагаа
  •             2017-08-26  төсөлд хамрагдсан сургуулийн багш удирдлагад сургалт зохион байгууллаа.
  •       10 ,3, 5  сард зөвлөх багш сургуулиудад  ажиллалаа.    
  •        Төслийн удирдагч Ц.Балжинням, зөвлөх багш Ч.Нямаа нар Завхан аймгийн Цагаанчулуут сумын сургууль дээр  ажиллан 1 жилийн туршилтын сургалтаа эхлүүллээ.   
  •        5 сард төсөлд хамрагдсан сургуулийн багш нар үр дүнгийн илтгэлээ тавьж,  харилцан туршлага судлах ажлыг зохион байгууллаа.






2017-2018 оны хичээлийн жил

      Герман улсын Action FiveТББ-ын санхүүжилттай “Хүүхэд бүрт ижил боломж” төслийг 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжлэн хэрэгжүүлж аймгийн Сайнцагаан 3, Луус,  Гурвансайхан,  Өлзийт, Мандал ахлах сургуулийн 25 багш 6 менежер хамрагдан төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна.





2016-2017 оны төслийн үйл ажиллагааны үр дүн гарлаа.
  • Төсөлд хамрагдсан нийт багш, менежерүүдээс 70%-аас дээш үнэлгээ авсан 4 менежер, 9 багш байна.
  • Сургагч багшийн шалгуур хангасан 13 оролцогчдоос 2 менежер, 2 багш сургагч багшийн сургалтанд хамрагдах боллоо.
  • Луус сумын сургуулийн баг хамт олон идэвхитэй оролцож хоёрдах жилдээ давуу эрхтэйгээр төсөлд хамрагдах боллоо.
  • Төсөлд хамрагдсан багш нараас  6 багш аргаа аймгийн "АРГА ТЕХНОЛОГИЙН САН"-д бүртгүүлсэн.
  • Бусад оролцогчдын хувьд аргазүйд маш сайн өөрчлөлт гарлаа.
ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

     Герман улсын Action FiveТББ-ын санхүүжилттай “Багшийн хөгжлөөс хүүхэд нэг бүрийн хөгжил” төслийг 2016-2017 оны хичээлийн жилд Цагаандэлгэр, Луус, Сайнцагаан-3, Дэрэн, Гурвансайхан сумын сургуулиудын нийт 25 багш, 6 менежер хамрагдан оролцлоо. Төслийн удирдагч  Ц. Балжинням, төслийн зохицуулагчаар Н.Оюунцэцэг,  зөвлөх багшаар Ч.Нямаа нар ажиллаж байна.
  • 2016 оны 9 сард сонгосон 5 сургуулийн багш, менежерүүдийг Луус сумын сургууль дээр урьж сургалт семинараа зохион байгууллаа.
  • 10, 2, 5 сард  бүх сургуулиудад зөвлөх багш, төслийн зохицуулагч нар ажиллалаа.














1
2

Дэлгэрцогт сумын ЕБС

2019 оны 5 сарын 16-17-ны хооронд зөвлөх багш Ч.Нямаа болон сургагч багш Т.Буянтогтох  нар уг сургуулиас төсөлд хамрагдсан 4 багшийн хичээлд...